“Хяналтын камергүй“ засаг дарга О.Батжаргал төсвийн 95 сая төгрөгийг “Бие засах газар барих, тавилга авах“ нэрийдлээр зарцуулжээ “Хяналтын камергүй“ засаг дарга О.Батжаргал төсвийн 95 сая төгрөгийг “Бие засах газар барих, тавилга авах“ нэрийдлээр зарцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Хяналтын камергүй“ засаг дарга О.Батжаргал төсвийн 95 сая төгрөгийг “Бие засах газар барих, тавилга авах“ нэрийдлээр зарцуулжээ

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаад Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газрын энэ жилийн  төсвийн зарцуулалтын шилэн дансны мэдээллийг хүргэж байна. 

Учир нь Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болсон сурагч охиныг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Тус аймгийн хэмжээнд хяналтын камерын хүрэлцээ байхгүй, түүнээс болж 12 настай сурагчийг эрэн хайх ажиллагаанд хүндрэл учирсан бодитой жишээ болж байгаа юм. 

Тиймээс аймгийн засаг дарга 2023 оны төсвийн мөнгөөр ямар ажлууд хийснийг шалгаж үзлээ. Гэвч шилэн дансны мэдээллээс харахад, хэдхэн сарын  шилэн дансны шилжүүлгийн мэдээлэл байгаа  бөгөөд зарлагын мэдээллээ бүрэн оруулаагүй байна. 

Тухайлбал, хяналтын камергүй Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал төсвийн мөнгөнөөс 67 сая төгрөгийг "Бие засах газар барих", 28 саяыг "Тавилга авах" нэрийдлээр захиран зарцуулжээ.

Тодруулбал,  2023-06-07-ны өдөр "ДЭНЖИЙН ЦАМХАГ" компанид Шамбалын орны орчимд нийтийн бие засах газар ажлын урьдчилгаа төлбөрт 19,504,972.00 ₮ шилжүүлжээ. Тус ажлыг  нийт 67 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болсон аж.

Түүнчлэн "САНТ ЗУРЛАГА "-аас Засаг даргын тамгын газарт  нийт 27,953,000 саяаар тавилга худалдан авчээ.

ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, ямар тавилга авсан, яг ямар бие засах газар бариулж байгаа талаар  мэдээллийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг юм. 

Аймгийн төв 2019 онд бүрэн хяналтын камертай болгосон ч ажиллагаагүй болоод зургаан сар болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, засаг дарга О.Батжаргал тавилга авах зэрэг хэмнэж, тэвчиж болох зардлуудаас танаж, уг төсвийн мөнгөөр ажиллагаагүй болсон хяналтын камеруудыг засварлаж болох байсан юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651456
1 эможи

О.Батжаргал
Дорноговь

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up