Намагт суусан Ланд-200, Харриер машиныг татаж гаргажээ
2023 оны 11 сарын 13
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 65 км-т орших Баянбулаг-Овоо гэдэг газарт суудлын хоёр автомашин намагт суусан тухай дуудлага 11-р сарын 9-ний 19:40 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Ландкруйзер 200” суудлын автомашин, иргэн Б-ийн “Харриер” загварын суудлын автомашин намагт суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652713
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: