Суудлын автомашин автобустай мөргөлдөж, хоёр хүн НАС БАРЖЭЭ
2023 оны 11 сарын 22
Суудлын автомашин зогчигч тээврийн автобустай мөргөлдөж, хоёр хүн нас барсан харамсалтай осол гарчээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сум /аймгийн төвөөс баруун урд зүгт 113 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ суудлын автомашин, зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдсан дуудлага өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652877
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: