СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 настай хүү угаалгын машины хатаагчид орж ГАЦЖЭЭ
2023 оны 11 сарын 28
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Тээвэрчин”-ий 1 дүгээр гудамжинд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653013
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: