Айлаас гэртээ харихаар гараад замдаа эндсэн байжээ
2023 оны 12 сарын 20
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг сумын төвөөс хойш 20 км-т орших Хацрын-Ар хэмээх газарт арванхоёрдугаар сарын 18-ны 06:00 цагийн орчим иргэн Б айлаас гэртээ харихаар гараад сураггүй болсон гэх дуудлага 12-р сарын 19-ний 11.30 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 35 настай эрэгтэй Б-г 18-ны 13:05 цагаас эхлэн эрэн хайж эхэлжээ.
Эрэлчид 19-ний өдрийн 15:54 цагт сумын төвөөс хойд зүгт 18 км, айлаас баруун зүгт 9 км-т тус сумын Өгөөмөр багийн Олон-Овоо хэмээх газраас цогцсыг нь олж, Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
653543
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: