Баян-Өлгий аймагт сураггүй болсон малчныг ЭСЭН МЭНД олжээ Баян-Өлгий аймагт сураггүй болсон малчныг ЭСЭН МЭНД олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймагт сураггүй болсон малчныг ЭСЭН МЭНД олжээ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум Уст тохой багийн Шивээстийн-Ам гэдэг газраас тус багийн малчин Б алга болжээ. Энэ байршил нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т байдаг юм байна. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гарчээ.

Энэ талаарх дуудлага мэдээллийг 01.03-ны өдрийн 00:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг уг эрлийн ажлыг эхлүүлжээ. Ингэхэд, иргэн Б/30 настай эрэгтэй/-г 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагаа явуулж, шөнийн 03:50 цагт тус багийн Цэнгэл хайрханы бэл гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653752
0 эможи

keyboard_arrow_up