ШУУРХАЙ: Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ ШУУРХАЙ: Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Өмнөговь аймгийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх гурван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 26-ны өдөр болж, Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзаж, Б.Бадрааг цагдан хорих шийдвэр гаргаад байсан.

Тэгвэл Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ.

Б.Бадраа нь өнгөрсөн долоо хоногт БНСУ руу явсан талаар бид мэдээллэсэн билээ. 

Хургаагийн Нэхийт /2020 оны 12 дугаар сараас эхлэн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байна/

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД: 3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д  4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653753
2 эможи

Зочин
2024-01-03 23:27
Өөдгүй муу новшнууд.
keyboard_arrow_up