Автомашинтайгаа цасанд суусан хоёр иргэнийг ЭСЭН МЭНД олжээ Автомашинтайгаа цасанд суусан хоёр иргэнийг ЭСЭН МЭНД олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Автомашинтайгаа цасанд суусан хоёр иргэнийг ЭСЭН МЭНД олжээ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Матад сумын харьяат малчин "Г", "Ц" нар энэ сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчим Хэрлэн сумаас Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар байдаг гэр рүүгээ суудлын автомашинтай явахаар гараад сураггүй болсон тухай дуудлага 21-ний өдрийн 14:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин "Ц" /50 настай, эрэгтэй/, "Г" /42 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 21-ний 18:00 цагт эхлүүлж, 22-ны 01:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 20 км-т Матад сумын “Зээргэнэ” гэдэг газар автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654182
0 эможи

keyboard_arrow_up