Ашиглалтад орохгүй 13 жил үргэлжилж буй Дарханы Спорт цогцолборын тохижилтод 9 ТЭРБУМ зарцуулна Ашиглалтад орохгүй 13 жил үргэлжилж буй Дарханы Спорт цогцолборын тохижилтод 9 ТЭРБУМ зарцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ашиглалтад орохгүй 13 жил үргэлжилж буй Дарханы Спорт цогцолборын тохижилтод 9 ТЭРБУМ зарцуулна

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Дарханы зам, Дархан үйлдвэр технологийн парк, Дарханы Спорт цогцолбор шаваа 10  гаруй жилийн нүүр үзсэн ч баригдаж дуусдаггүй ээ.

Тухайлбал, 2011 оны долдугаар сарын 6-ны өдөр 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын  барилгын улаан шугамыг татан, сүр дуулиантайгаар шав тавьж, 2012 онд хүлээлгэн өгөхөөр “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан гүйцэтгэж байсан билээ.  Гэтэл тэд одоо хүртэл дуусгаж чадалгүй.

Барилгын ажил удааширсан шалтгаанаа 2013 онд царцаагдсан, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хорио болон хөл хорионоос болж хугацаа алдсан, барилгын материалын үнэ өсөж хомсдол үүсэж, тээвэрлэлт удааширсан хэмээн гүйцэтгэгчийн зүгээс тайлбарлаад буй.

Тэгвэл  Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Спорт цогцолборын  гүйцэтгэлийн санхүүжилт нэмж, тохижилтын ажилд дахин 9 тэрбум төгрөг зарцуулахаар тендер зарлажээ.

Arslan.mn

“Химон констракшн” ХХК, “Нэмбар” ХХК-ийнхан Спорт цогцолборын барилгын ажлыг 2012 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөхөөр анх гэрээ үзэглэсэн байдаг.  Гэтэл тэд одоо хүртэл, амласан хугацаандаа барилгаа дуусгаж чадалгүй 13 жилийн нүүрийг үзэж байна.

“Нэмбар” компани  2013 онд  “11.6 тэрбум төгрөг Спорт цогцолборыг босгоход хүрэлцэхгүй байна. Төсөвт өртөгийг 21.4 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол бид барихгүй гээд гэдийж байгаад төсвөө нэмүүлж авсан гэнэ.  Гэвч тэд 2017 онд зардлыг дахин нэмж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгвөл 2019 онд спорт цогцолборыг ашиглалтад өгнө гэж амласан боловч мөн л чадаагүй. 

Төсөвт өртөгөө жил бүр шахам хэтрүүлэн нэмээд байдаг тус компанид ямар ч арга хэмжээ авахгүй “Толгойг нь илж суугаа” Дархан-Уул аймгийн удирдлагууд болон Засгийн газрыг яалтай ч билээ.

Arslan.mn

Arslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654195
1 эможи

keyboard_arrow_up