Хөдөлгөөнд оролцож явах үед автомашины хөдөлгүүр орчмоос гал гарч, зорчигчид нь эсэн мэнд бууж амжжээ
2024 оны 2 сарын 16
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт Цагаан даваа орчимд энэ сарын 14-ний өдөр автомашин шатсан гэх асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Хүн бэртэж гэмтсэн зүйлгүй бөгөөд автомашин нь бүрэн даатгалтай байсан тул жолооч, зорчигчдын зүгээс гомдол саналгүй гэжээ. Хөдөлгөөнд оролцож явах үед автомашины хөдөлгүүр орчмоос утаа, гал гарч буйг мэдэж зорчигчид нь эсэн мэнд бууж амжсан байна. Галын дүгнэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээч гаргах аж.
Жолооч нар холын замд гарахдаа тос, тосолгоо гэх мэт автомашинд цаг хугацаанд нь зайлшгүй хийх шаардлагатай зүйл, техникийн бүрэн бүтэн байдлыг оношлуулж, шалгуулж байх шаардлагатай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
1
654747
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: