Айлын хөргөгч шатаж, угаартах эрсдэлээс 17 хүнийг аварчээ
2024 оны 2 сарын 27
Дундговь аймаг, Сайнцагаан суманд айлын хөрөгч шатсанаас үүдэн 17 хүнийг угаартахаас аварчээ.
Тодруулбал, тус сумын долдугаар багийн 115 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 04:14 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:18 цагт очсон байна.
Ингэхэд, иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраажээ. Улмаар утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргасан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655005
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: