БАЯНХОНГОР: Аймгийн бүх сум туулах чадвар сайтай автомашинтай боллоо БАЯНХОНГОР: Аймгийн бүх сум туулах чадвар сайтай автомашинтай боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯНХОНГОР: Аймгийн бүх сум туулах чадвар сайтай автомашинтай боллоо

2024 оны 3 сарын 04

Arslan.mn

Засгийн газар, УОК-оос зудтай аймаг, сумдын малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн таван суманд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. 

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 90 хувийн цасан бүрхүүлтэй. 11 сум зудын маш их эрсдэлтэй, есөн сум эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Ялангуяа хангайн сумдад нөхцөл байдал хүндэрч,  цасны зузаан жалга дов газартаа 20-80 см хүрсэн.

Сумдад нөхцөл байдал хүнд, ялангуяа автомашины хүрэлцээ хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан иргэд, малчдад эмнэлгийн болон бусад төрлийн тусламжийг үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм. 

Тэгвэл ийнхүү Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянбулаг, Өлзийт, Баянхонгор суманд туулах чадвар сайтай таван автомашинтай болсноор аймгийн хэмжээнд бүх сум автомашинаа шинэчлэн, иргэдэд төрийн ажил,  тусламж үйлчилгээг үзүүлэхэд цаг алдахгүй байх боломж бүрдэж байна гэж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат онцолж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655142
0 эможи

keyboard_arrow_up