Өвс ачсан машиныг тоносон гэх хэргийг шалгаж байна
2024 оны 3 сарын 09
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт өвс, тэжээл ачсан машиныг тоносон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тодруулбал, угзам дээр 2024 оны гуравдугаар сарын 2-нд унасан машиныг үлдээгээд гурав хоноод ирэхэд машины түлш, 500 кг-тай өвснөөс 14 боодол өвсийг нь тоносон байсан гэх мэдээллийг иргэн цахим орчинд нийтэлсэн.
Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газраас дээрх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655256
0 эможи
...
2024-03-11 01:03
Зочин
2024-03-09 15:00
Дээр үед холоос хулгай хийж ядуусыг тэтгэдэг байж, одоо ч хажуудахаасаа хусчдаг урт гар ууд ихтэй болж дээ эрдэнэцагаанчууд
Зочин
2024-03-09 14:57
Хүүхнүүд нь явдалтай, хүмүүс нь хулгайч яасан цайрчихсан юм бэ. Егүзэр хутагт, Зотол хан уулаан боддоггүй л юм байхдаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: