Дорнод аймагт гал түймрийн улмаас 25 тонн өвс шатаж, хорогджээ Дорнод аймагт гал түймрийн улмаас 25 тонн өвс шатаж, хорогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дорнод аймагт гал түймрийн улмаас 25 тонн өвс шатаж, хорогджээ

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Уяачид”-ын нэгдүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:31 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги, Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 23.5 тонн өвс шатаж байсныг  унтрааж ажилласан байна.

Мөн Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Оюут багийн “Хавцгайт” хорооллын гуравдугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:29 цагт Онцгой байдлын байгууллагад өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн хашаанд хураалттай байсан 2 тонн өвс шатаж байсныг унтраав.

Дорнод аймаг, Баянтүмэн сумын нэгдүгээр багийн “Энх хороолол”-ын наймдугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:28 цагт /18:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиход Н-ны 25 тонн өвс шатаж байсныг унтраалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
655406
1 эможи

keyboard_arrow_up