Дорнод аймагт сураггүй алга болсон иргэнийг гурав дахь өдрөө эрэн хайж байна
2024 оны 3 сарын 20
Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц нь 03.16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц-/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:50 цагт түр зогсоосон. 03.19-ний өдрийн 06:45 цагт дахин эхлүүлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
5
1
4
6
655514
20 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: