СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклоор зорчиж яваад Сэлэнгэ мөрөнд живсэн иргэнийг эрэн хайж байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклоор зорчиж яваад Сэлэнгэ мөрөнд живсэн иргэнийг эрэн хайж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклоор зорчиж яваад Сэлэнгэ мөрөнд живсэн иргэнийг эрэн хайж байна

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ энэ сарын 21-ний 20:00 цагийн орчимд хоёр хүн Сэлэнгэ мөрөнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч, иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлага мөн өдрийн 20:40 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд 22-ны 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
2
confuse an post
angry an post
2
655560
11 эможи

keyboard_arrow_up