Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг өнөөдөр Эрдэнэсант АЗЗА ТӨХК хүйтэн асфальт бетоноор засварласан байна. 

Хүйтэн асфальт бетон хучилтын давуу тал нь жилийн дөрвөн улиралд буюу цас, бороо, чийг өндөртэй ямар ч нөхцөлд дэвсэх боломжтой. Манай орны эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд илүү тэсвэртэй технологи аж.

Халуун асфальттай харьцуулахад индүүний явалтын тоо цөөн, нягтруулсны дараа буюу богино хугацаанд засварыг хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой тул цаг хугацаа хэмнэдэг байна. 

Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, нүхэн эвдрэлийг даамжрахаас өмнө илэрсэн даруйд засварлах боломжтой. Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг засварлах явцад халуун асфальт бетон хольцыг хол зайд тээвэрлэх нь хүндрэлтэй байдаг.

Мөн асфальт бетон заводыг халаах, материал бэлтгэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд хугацаа шаардагддаг бол хүйтэн асфальт бетон хольц ашиглан замын засвар арчлалтын ажлыг богино хугацаа алдалгүй чанартай гүйцэтгэх боломжтой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655666
1 эможи

keyboard_arrow_up