Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
2024 оны 3 сарын 30
Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 30-ны 00:05 цагт бүрэн унтраалаа. Түймрийн голомтод Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэсэн байна. Урьдчилсан байдлаар 8000 га хээрийн талбай гал түймэрт өртсөн бөгөөд хээрийн түймэр гарсан дуудлага гуравдугаар сарын 29-ний 17:20 цагт иржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655763
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: