ТОДРУУЛГА: Даланзадгадын ДЦС-д дэлбэрэлт болсон нь үнэн. Хүн бэртэж, гэмтээгүй гэв
2024 оны 4 сарын 02
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засахаар ажиллаж байна.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04.10 цагийн орчимд станцад хүчтэй дэлбэрэлт үүссэн байна.
Станцын бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байна. Тиймээс дулааны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийж байна гэж мэргэжлийн хүмүүс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655815
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: