Усанд осолдсон иргэний ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
Архангай аймгийн Тариат сумын нутаг Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар хоёр хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад нэг нь голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 21:40 цагт Онцгой байдлын анги хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 00:40 цагт очиход иргэн Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарахдаа осолдсон бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж, 01:30 цагт зогсоосон.
Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.