Улз голд осолдсон иргэний цогцсыг цагдаад хүлээлгэж өгчээ
2024 оны 6 сарын 05
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн "Морин зовуд" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, 49°43'15.78"N 115°33'39.51"E/ Улз голын усанд хүн живсэн тухай мэдээлэл аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд 23 км зам туулан 15:35 цагт ослын газарт очиход иргэн 31 настай эрэгтэй У-ын цогцос Улз голын усны мандал дээр хөвж байхад нь гаргажээ.
Улмаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
657336
4 эможи
Ц.Болортуяа
2024-06-08 08:48
Галуут багийн нутаг Морин завод гэх газарт Улз голд живсэн байсныг төрийн албан хаагч залуучууд 2цагийн турш эрж хайж усны гүнээс олж гаргасан.
Erdenee
2024-06-07 21:05
Усны мандалд хөвж байхад нь биш усан дотороос хайж олсон шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: