Борооны улмаас Хангайн бүсийн хурдан морины уралдаан түр хугацаанд саатаж болзошгүй байна Борооны улмаас Хангайн бүсийн хурдан морины уралдаан түр хугацаанд саатаж болзошгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Борооны улмаас Хангайн бүсийн хурдан морины уралдаан түр хугацаанд саатаж болзошгүй байна

2024 оны 8 сарын 01

Arslan.mn

Орхон аймагт зохион байгуулагдаж буй Хангай бүсийн хурдан морины уралдаан хөтөлбөрийн дагуу өглөө 7:00 цагт Азарга гарч, Их нас, Соёолон насны хурдан морьд уралдах байсан боловч Булган аймгийн Бугт сумын нутагт хур бороо ихтэй байгаа, мөн морин уралдааны зам усархаг байгаа тул азарга насны морьд гарааны зурхай хүрэх замаасаа буцлаа.

Иймд хурдан морины комисс, Төв наадмын комисс, аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр 12:30 цагт өргөтгөсөн хурал хийж өнөөдөр хөтөлбөрийн дагуу хурдан морины уралдаан явуулах эсэхийн нэгдсэн шийдвэр гаргахаар боллоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс Хангайн бүсийн уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657992
1 эможи

keyboard_arrow_up