Согтуурсан үедээ Хэрлэн голд живсэн иргэнийг эрэн хайж байна
2024 оны 8 сарын 14
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр баг “Хэрлэн” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газар 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд 3 удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658196
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: