Сүүлийн хоёр жилд шонхор шувуунаас 2 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ Сүүлийн хоёр жилд шонхор шувуунаас 2 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 11, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн хоёр жилд шонхор шувуунаас 2 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

2024 оны 8 сарын 16

Arslan.mn

Энэ жил Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барих гэрээг 10 аймагтай хийжээ.

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Засгийн газраас баталсан тоо хэмжээ, БОАЖЯ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу жил бүр шонхор шувуу барьдаг.  2022 онд 11 сумын нутгаас 75 шонхор барьж, сумдын төсөвт нэг тэрбум 560 сая төгрөг, 2023 онд 10 сумын нутгаас 36-г барьж, 748 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ жил Есөнзүйл, Тарагт, Сант сумын нутагт отог байрлан ажиллаж байна.

Засгийн газрын 2024 оны 260 дугаар тогтоолын дагуу “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-ээр нэг идлэг шонхор 26.100.000 төгрөгийн үнэтэй байна. Үүний 80 хувийг байгалийн нөөц ашигласны төлбөр болгон тухайн сумын орлогод төвлөрүүлдэг.
Монгол орны нутаг дэвсгэр дэх идлэг шонхор шувууны нөөцийн судалгааг ШУА-ын биологын хүрээлэнгээс 1990-ээд оны сүүлээс нарийвчлан хийж, жил бүр тодорхой тоогоор барих зөвшөөрөл олгож эхэлсэн. Тус хүрээлэнгийн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрт 10.000 орчим шонхор байна хэмээн тооцоолж, 2024 онд 350 хүртэлх идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулахаар Засгийн газраас тогтоожээ. 

 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658246
1 эможи

keyboard_arrow_up