Туул голд живсэн иргэний цогцос 7 хоногийн дараа олджээ Туул голд живсэн иргэний цогцос 7 хоногийн дараа олджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Туул голд живсэн иргэний цогцос 7 хоногийн дараа олджээ

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Төв аймгийн Лүн сум, Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг энэ сарын 11-ний 19:57 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 17-ны 06:00 цагаас эхлүүлж,

18-ны 06:00 цагт "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658281
1 эможи

keyboard_arrow_up