Хадлангаа хадахаар гараад сураггүй болсон 64 настай иргэнийг төөрсөн байхад нь эсэн мэнд олжээ Хадлангаа хадахаар гараад сураггүй болсон 64 настай иргэнийг төөрсөн байхад нь эсэн мэнд олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хадлангаа хадахаар гараад сураггүй болсон 64 настай иргэнийг төөрсөн байхад нь эсэн мэнд олжээ

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Бугат сум, 3 дугаар багийн “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т тус сумын харьяат иргэн Б нь энэ сарын 18-ны 11:30 цагийн орчим хадлан хадахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон. “Ховд” голын эргээс гар утсыг нь олсон тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /64 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 19-ний өдрийн 01:00 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж, дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Бугад сумын төвөөс урд зүгт 3 км зайд төөрсөн байсныг 19:30 цагт эсэн мэнд олж, сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
658317
1 эможи

keyboard_arrow_up