Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд тээврийн хэрэгслүүдийг ТҮР ЗАМААР зорчуулна
2024 оны 8 сарын 22
2024 оны улсын төсвийн хөрөнгөөр Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшний уулзварын шинэчлэлийн ажил тусгагджээ.
Энэхүү ажил нь А0102 Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаас 231.1-232.2 дахь километрт 1.1 км давхцаж байгаа тул төслийн зам барилгын ажлаас хамаарч тус хэсэгт түр замаар зорчуулахаар болсон байна.
Уг бүтээн байгуулалтын ажлыг "Хүслэнт бүтээмж" ХХК гүйцэтгэх бөгөөд 2025 оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658382
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: