Хониндоо яваад сураггүй алга болсон 19 настай эрэгтэйг эрэн хайж байна
2024 оны 9 сарын 02
Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Цогтын үүр” гэдэг газар иргэн Б /19 настай, эрэгтэй/ 2024.08.30-ны өдрийн 09:30 цагийн үед хониндоо яваад одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг 2024.08.31-ний өдрийн 07:00 цагт ОБЕГ хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658604
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: