Завхан аймагт өвс ачиж явсан ачааны автомашин шатжээ
2024 оны 10 сарын 03
Өчигдөр буюу энэ сарын 02-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачсан ачааны машин шатсан байна.
Онцгой байдлын газрын мэдээлснээр "Завхан аймаг, Тэс сумын нутаг Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэх газарт ачааны машин шатаж байна гэх дуудлага өчигдөр орой 20:19 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн.
Энэ дагуу Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг шөнийн 01 цаг 31 минут ажиллаж унтраажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659255
0 эможи
Зочин
2024-10-03 17:46
Галын дөл өөдөө улнууд минь ккк
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: