Онцгой байдлын газрын албан тушаалтан хамаатнаа төрийн албанд томилж 4 жилийн хугацаанд 43 саяар цалинжуулжээ Онцгой байдлын газрын албан тушаалтан хамаатнаа төрийн албанд томилж 4 жилийн хугацаанд 43 саяар цалинжуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Онцгой байдлын газрын албан тушаалтан хамаатнаа төрийн албанд томилж 4 жилийн хугацаанд 43 саяар цалинжуулжээ

2024 оны 10 сарын 07

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42415, мөрдөн байцаалтын 3612 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Ж.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэр бүлийн хамаарал бүхий хүнийг төрийн үйлчилгээний албан хаагчаар томилж, 4 жилийн хугацаанд цалинжуулан улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан, хандив тусламж нэрээр нэр бүхий байгууллагаас 8 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659342
1 эможи

Баатар
2024-11-18 08:26
арчаагүй арчаагүй дарганцарууд байна шүү энэ тэнд, албаны ажил, хувийн амьдралаа ч ялгаж салгаж чадахгүй, албыг гэр бүлээрээ гутаан доромжилсон, хов жив болгодог, авгайн үг, явалддаг хүүхнийхээ үгээр ажил хийдэг ичдэггүй дарга нар байна аа байна.
эрүүгийн хууль
2024-10-10 09:13
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
эрүүгийн хууль
2024-10-10 09:04
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
эрүүгийн хууль
2024-10-10 09:03
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
эрүүгийн хууль
2024-10-10 09:01
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
keyboard_arrow_up