Алслагдсан багийн сурагчдад автобусаар үйлчилнэ Алслагдсан багийн сурагчдад автобусаар үйлчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Алслагдсан багийн сурагчдад автобусаар үйлчилнэ

2024 оны 10 сарын 07

Arslan.mn
“Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Ховд аймгийн алслагдсан багийн сурагчдад хүүхдийн автобусаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр “Хүүхдийн автобус, хүүхэд хамгаалал” нээлттэй тендер шалгаруулалтыг энэ оны 7-р сард зарласан.  

Шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэгчээр “Хан туул трейд” ХХК шалгарч өнөөдөр /2024.10.07/ хүүхдийн гурван автобусыг орон нутгийн ажлын хэсэгт хүлээлгэн өглөө. 

Орон нутгийн төсвийн 590 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлэгдэж буй эдгээр автобус нь БНХАУ-ын Фотон үйлдвэрийнх.  56 хүүхдийн суудалтай, стандартад нийцсэн, бүрэн камержсан гэдгээрээ давуу талтай бөгөөд үйлдвэрээсээ шууд нийлүүлэгдэж байгаа юм.   
Arslan.mn

Тухайн автобусыг Ховд аймгийн Боловсролын газар хариуцан ажиллана. Удахгүй явах чиглэл маршрутыг тодорхой болгож, алслагдсан багийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ. Ингэснээр сургуулиасаа хол амьдардаг хүүхдүүд хүйтэн сэрүүний улиралд тохь тухтай дулаахан автобусаар аюулгүй зорчих боломжтой болох юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659348
0 эможи

keyboard_arrow_up