Сэлэнгэ аймгийн МАН-ын хяналтын хороо хуралдаад Н.Лхагвадоржийг “хөөх“ шийдвэр ГАРГАЖЭЭ Сэлэнгэ аймгийн МАН-ын хяналтын хороо хуралдаад Н.Лхагвадоржийг “хөөх“ шийдвэр ГАРГАЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн МАН-ын хяналтын хороо хуралдаад Н.Лхагвадоржийг “хөөх“ шийдвэр ГАРГАЖЭЭ

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн МАН-ын хяналтын хороо хуралдаад Н.Лхагвадоржийг намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж намаасаа "хөөх" шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, Н.Лхагвадорж нь УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд Сэлэнгэ аймгийн 17 сумаас 14 суманд нь ялагдсан түүхтэй. 

Гэтэл 2024 оын орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-аас  “Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн анхдугаар хуралдааны дэгийн дагуу төлөөлөгчдөөс санал хураах ажиллагаа зохион байгуулахад Нацагдоржийн Лхагвадорж АН-д урваж, намынхаа эсрэг ажиллагаа явуулсныхаа үр дүнд Сэлэнгэ аймгийн Засаг даргад өөрийгөө нэр дэвшүүлэн,  Ерөнхий сайдад уламжлахаар улс төр хийсэн талаар бид өмнө мэдээллэсэн. 

Тэгвэл намаасаа урваж, ашиг сонирхлоо дагасан Н.Лхагвадорж шиг улс төрчдийг МАН-ын дарга, Ерөнхий сайд нь батламжлах нь эргэлзээтэй.

Энэ мэт жишиг тогтвол МАН-д эв нэгдэл гэхээс илүү авлига, ашиг сонирхол, албан тушаалын наймаа улам цэцэглэх биз ээ. 

Дашрамд дурадахад, 2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадоржийн   хувьд  3 жилийн хугацаанд өөрийн орлого нь   125 сая төгрөгөөс  49 сая төгрөг болж БУУРЧ, харин  гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДСЭН талаар бид өмнө мэдээлж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659782
1 эможи

Zulaa
2024-10-25 16:21
Худлаа байх аа
Н.Лхагвадорж
keyboard_arrow_up