Халзан Бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зөрчил гаргасан нь тогтоогджээ Халзан Бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зөрчил гаргасан нь тогтоогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Халзан Бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зөрчил гаргасан нь тогтоогджээ

2024 оны 11 сарын 08

Arslan.mn

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан Бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл  “Монголиан Нешнл рийл ийрт корп” ХХК эзэмшдэг аж.

Тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд сүүлийн жилүүдэд эсэргүүцсээр буй. Уг асуудлаар үүсээд буй нөхцөл байдлын талаар Ховд аймгийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Нутгийн иргэд сүүлийн өдрүүдэд уг асуудлаар "жагсаал" зохион байгуулж жагсаалд албан бус мэдээгээр 1000 гаруй иргэн оролцсон аж.

Үүсээд байгаа нөхцөл байдалд аймгийн Засаг дарга М.Амарсанаа газар дээр нь очиж иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож ажилласан байна.

Arslan.mn

Улмаар аймгийн Засаг даргад олгосон эрхийн хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон тухай захирамжаа танилцуулж холбогдох байгууллага болон жагсаал зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлд хүлээлгэн өгчээ.

Тус компани нь хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон гэдгийг мөн онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660022
0 эможи

keyboard_arrow_up