Өмнөговь аймаг гал унтраагч анхны роботыг нэвтрүүллээ
2024 оны 11 сарын 10
Өмнөговь аймагт анхны гал унтраагч роботыг нэвтрүүллээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын аюулгүй ажиллагаанд нэн шаардлагатай гал унтраагч робот болон эрэн хайх ажиллагаанд ашигладаг дулаан мэдрэгч дроныг Өмнөд бүсийн төв Онцгой байдлын газарт 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү гал унтраагч робот нь хүн хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах чадвартай. Дулаан мэдрэгч дрон нь амьд биетийн дулааныг мэдэрдэг учир эрэн хайх ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660044
1 эможи
Зочин
2024-11-11 09:59
Төсвийн хөрөнгөөр биш, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"ийн санхүүжилтээр хийгдсэн ажил, мэдээлэл үнэн байх хэрэгтэй шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: