Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ₮366 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮45 саяын орлоготой Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ₮366 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮45 саяын орлоготой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ₮366 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮45 саяын орлоготой

2024 оны 11 сарын 13

Arslan.mn

Хөвсгөл аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн анхдугаар хуралдаанаар МАН-ын бүлэг Л.Төмөрбаатарыг Засаг даргад нэр дэвшүүлж Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Л.Төмөрбаатарыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар батламжилсан тул өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа.

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож буй бөгөөд Шинэ-Идэр сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

Тэгвэл Л.Төмөрбаатарын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр  хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 45 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 24 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 366 сая төгрөгийн үнэ бүхий  үйлчилгээний зориулалттай үл хөдлөхтэй, 55 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин Toyota Harrier, Lexus ES 300  маркийн  2 машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 2,8 сая төгрөгийн үнэ бүхий  эзэмших хоёр газартай,  малгүй,  үнэт эдлэлгүй  гэжээ.

Түүнчлэн 15 сая төгрөгийн хадгламжтай, зээлгүй  байна. 

Ныю Мон ривер ХХК, Хөвсгөл хүнс ХК, Хөвсгөл Геологи ХК-ийг 9-100  хувийг эзэмшдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660108
0 эможи

keyboard_arrow_up