Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ₮600 саяын ОРОН СУУЦТАЙ, ₮215 саяар үнэлэгдэх 2 автомашинтай
Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, олонхын саналаар Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан байдаг.
Харин түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилсан байна.
Н.Лхагвадорж нь 2020 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2021 оноос тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн удирдах Н.Лхагвадоржийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 49 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 333 сая хэмээн мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, 2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадоржийн хувьд 3 жилийн хугацаанд өөрийн орлого нь 125 сая төгрөгөөс 49 сая төгрөг болж БУУРЧ, харин гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮49 сая
Гэр бүлийн орлого: ₮333 сая
Орон сууц барилга байгууламж: ₮600 сая / орон сууц -1, хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮215 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Land Cruiser 200 ,суудлын жижиг Toyota spacio маркийн 2 автомашинтай /
Мал аж ахуй: ₮18 сая /Адуу-10, Үхэр-10 /
Газар: ₮100 сая /Эзэмших-10га газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮127 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.