Ачааны автомашин нуурын мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргажээ
2024 оны 12 сарын 04
Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн “Дөрөө” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 154 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/ 12.01-ний өдрийн 21:00 цагийн орчим “Дөрөө” нуурын мөс цөмөрч С-ийн “Hyundai Mighty” загварын 2.5 тонн даацтай ачааны автомашины тэвш хэсэг орсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд /ачаа/ хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байсныг 6 цаг 15 минут ажиллан, автомашиныг татан гаргаж, иргэн С-д хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660487
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: