Мөс цөмөрч алга болсон 10 настай хүүг эрэн хайх ажлыг зогсоолоо
2024 оны 12 сарын 12
Арван нэгдүгээр сарын 29-нд Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Ар гэрийн дуудлага мэдээллийн дагуу Хэрлэн голд Дорнод аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлэг 11 хоногийн турш эрэн хайж ажиллажээ.
Тэгвэл өчигдөр буюу арван хоёрдугаар сарын 11-нд Дорнод аймгийн онцгой байдлын газрын дарга алга болсон хүүхдийн ар гэртэй уулзаж, зөвшилцсөний үндсэн дээр эрэн хайх ажиллагааг албан ёсоор зогсоосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660629
1 эможи
Ss
2024-12-12 11:36
Yamar hetsuu baigaa boldoo ar geriihend ni
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: