Өмнөговь аймгийн Булган сумаас 25000 жилийн өмнөх эртний хүний яс, үүдэн шүд олджээ Өмнөговь аймгийн Булган сумаас 25000 жилийн өмнөх эртний хүний яс, үүдэн шүд олджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговь аймгийн Булган сумаас 25000 жилийн өмнөх эртний хүний яс, үүдэн шүд олджээ

2024 оны 12 сарын 12

Arslan.mn

Монгол нутгаас плейстоцены үеийн эртний хүний олдвор олдсон талаар ШУА-ийн болон Польшийн Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгээс хамтран мэдээллээ.

Монгол, Польшийн археологичдын хамтарсан судалгаа 2014 оноос эхэлжээ. “Цахиуртын хөндий: Эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийн үр дүнд Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог Хөтөл усны агуйн VII соёлт давхаргаас эртний хүний яс олдсон байна. Энэ нь Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор юм. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй эртний хүний анхны олдвор гэдгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г. Эрэгзэн тодотгов.

Археологи, палеоэкологийн судалгаанд Цахиуртын хөндийн өмнөд хэсэгт оршдог хэд хэдэн эртний нуурыг сонгон авчээ. Палеолитын үеэс шинэ чулуун зэвсгийн үеийг дуустал хугацаанд эртний нууруудын эрэгт хүн төрөлхтөн идэвхтэй суурьшсан байдаг. Хойд талаараа Цахиуртын хөндийг тойрсон Арц Богдын нурууны уулархаг бүсэд хийсэн судалгааны явцад шинээр томоохон дурсгалт газруудыг илрүүлэн олжээ. Хөндийгөөс палеолитын үеийн олон нээлттэй суурин олдсон бөгөөд тэнд цахиураас гадна ногоон өнгийн кварцит, улаавтар хаш, хар өнгийн цахиур өөр төрлийн чулуугаар хийсэн зэвсгүүд ч олджээ.

Мөн судлаачид Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас 25000 жилийн өмнөх буюу эртний хүний яс, үүдэн шүд олдсон байна. Шүд нь насанд хүрсэн хүнийх аж. Уг олдвор илэрснээр монголчуудын өвөг дээдэс ямар хүмүүс байсныг тодорхойлоход дөхөм болох юм. 

Энэ нь монгол нутгаас олдож буй плейстоцены үеийн хүний хоёр дахь удаагийн олдвор юм. Эхнийх нь Хэнтий аймгийн Салхит гэдэг газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг байжээ. Хөтөл усны агуйн шүд нь археологийн малтлага судалгааны явцад олдсон шүд юм. Энэ нь 25 мянган жилийн өмнө Монгол Алтайн нуруунд амьдарч байсан хүмүүсийн гарал үүслийн тухай асуултад хариулах ДНХ-ийн ирээдүйн судалгааны сэдэв олох маш чухал нээлт гэж археологичид үзэж байна.

Энэ үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор /Ph. D/, дэд профессор Г.Эрэгзэнгээс дараах асуултад хариулт авав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660639
1 эможи

DR. MANIPAL
2024-12-12 21:11
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.

keyboard_arrow_up