ХАРАМСАЛТАЙ: Галд өртсөн хүүхдүүдээ аврахаар ороод гурвуулаа амь алдсан хэрэг гарчээ
2024 оны 12 сарын 19
Орон нутагт галлагаанаас үүдэж, нэг гэр бүлийн гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд иргэн өвөлжөөний байшингийнхаа зууханд гал түлчхээд эхнэрийнхээ хамт бог малаа бэлчээрт гаргасан байна. Гэтэл энэ үед нь байшингийнх цонхноос утаа гарч байсан тул иргэн 2-4 насны хүүхдээ аврахаар байшин руугаа орсон ч харамсалтайгаар хүүхдүүдийнхээ хамтаар гал өртөж, амь насаа алджээ.
Харин эхнэр нь түлэгдэж, амьд үлдсэн аж.
Цагдаа болон онцгой байдлын газарт тухайн өдрийн 13:00 цагт "Байшинтайгаа шатаж нас барсан байна" гэх дуудлага ирсэн байна.
Энэхүү мэдээг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660765
1 эможи
Zochin
2024-12-19 16:05
Malchin ail gesen nohir ehner hoyr n gal asaagaad maldaa garsan ued zuuhiin hajuud baisan gaz delbersen nohor n anh delberelt bolohod huuhdee awarna geed orson ued dagnaas agaar awaad dahin delbersen tuhain ued horsh ailuud irsen bogood ehneriig n barj baisan tulegdegui shdee yagaad hudlaa yum bicheed bgn
Амгаа
2024-12-19 15:58
Mash haramsaltai bas baatarlag. Bi ch gesen tegeh l bsan um sain amgalan boltugai
Амгаа
2024-12-19 15:58
Mash haramsaltai bas baatarlag. Bi ch gesen tegeh l bsan um sain amgalan boltugai
Зочин
2024-12-19 14:37
Өө харамсалтай юм даа. Эхнэрт нь хүнд л байгаа даа. Харамсал илэрхийлье.
Зочин
2024-12-19 14:01
Гөөркөн гэдэг нь
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: