Төв аймгийн хэмжээнд электрон тамхи худалдаалахыг ХОРИГЛОЛОО
Төв аймгийн Засаг даргын тамгын газраас энэ оны 1-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд электрон тамхи худалдаалахыг хоригложээ.
Тодруулбал, Төв аймгийн 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Еренхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн аж.