Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл сул мэдрэгджээ
2025 оны 1 сарын 13
Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Бөөрөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км/-т өчигдөр (2025.01.12) 14:35 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын албанд мөн өдрийн 14:41 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар дамжуулжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661125
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: