Таван ханатай гэр шатаж, хоёр хүн харамсалтайгаар амиа алдлаа Таван ханатай гэр шатаж, хоёр хүн харамсалтайгаар амиа алдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Таван ханатай гэр шатаж, хоёр хүн харамсалтайгаар амиа алдлаа

2025 оны 1 сарын 15

Arslan.mn

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” дөрөвдүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:57 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа таван ханатай хоёр гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 31 настай, эрэгтэй О, 28 настай, эмэгтэй Т нар буцалтгүй нэрвэгдэж, амиа алдсан байсныг сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661181
0 эможи

keyboard_arrow_up