С.Мөнхчулуун: Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн шийдвэрээ ХЭВЭЭР нь үлдээхээр шийдвэрлэлээ
Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Уг нөхцөл байдалтай холбогдуулан Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, цахимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Харин тус шийдвэрийг цуцалах болсныг Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөөр /2025.03.17/ мэдэгдсэн. Тэрбээр, "Хичээл сургуулийг нэгдүгээрт тавих ёстой. Хууль зөрчиж цахимд шилжүүлсэн Өмнөговь, Дундговь аймгийн шийдвэрийг цуцалсан" гэсэн тайлбар мэдээлэл өгсөн.
Тэгвэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "аймаг сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн шийдвэрээ хэвэнд нь үлдээх" шийдвэр гаргалаа гэдгээ өнөөдөр /2025.03.18/мэдэгдлээ. Тэрээр, бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстой гэсэн юм.








