Гэр шатаж, угаартсан 32 настай эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ
2025 оны 4 сарын 08
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 19.19 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр дотор эд хогшил шатаж байсныг унтраажээ.
Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эмэгтэй/ нь угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662652
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: