Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар: Түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарна Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар: Түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 10°C 3449.0₮
04 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар: Түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарна

2025 оны 4 сарын 15

Arslan.mn

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраалаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Тус хуралдаанаар гал гарсан  шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгууллаа.

Төмөр карказан хийцлэл, сендвичэн хучилттай уг барилгад 260 гаруй иргэд түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлж байжээ.

Arslan.mn

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, khuvsguliinungu.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662783
0 эможи

keyboard_arrow_up