Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймагт ажиллав

2014 оны 3 сарын 17

УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймагт ажиллах хугацаандаа хүнс барааны "Хүлэг" захад худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Тус захад лангуу түрээслэгчдийн хэлснээр мах, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэний борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 2-3 дахин буурсан аж. Тухайлбал, лангуу түрээслэгчид өмнө нь өдөрт нэг бүтэн үхрийн мах зардаг байсан бол одоо гурван хоногт ч борлуулж чадахгүйд хүрчээ. Иргэн бүр зээлтэй, дээр нь борлуулалт багаснаас болж түрээсийн төлбөрөө дийлэхгүйд хүрч байгаагаа хэлж байв.  

Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг "Танил" техникийн захад ажиллаж буй иргэдтэй уулзсан байна. Энэ зах 180 орчим түрээслэгчтэй бөгөөд одоогийн байдлаар 70 гаруй хувь нь ажиллаж байгаа аж. Учир нь импортоор оруулж ирж байгаа авто сэлбэгийн үнэ өссөнөөс болж борлуулалт багасч, худалдан авах чадвар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
770
0 эможи
keyboard_arrow_up