Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 4 сарын 16

Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.

 

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Манайх Хятадын зах зээлээс шалтгаалж түр зуурын сорилтой тулгараад байна Төмөр замын хүчин чадал ирэх онд нэмэгдэнэ. Монголд төмрийн хүдрийн ордтой, бүтээгдэхүүнээ экспортолдог аж ахуйн нэгжүүдээ нэгтгэж зохион байгуулалтад оруулаад Монгол ган нэгтгэлийг байгуулсан.  Нэгэтгэлтэй бид санал солилцож ажиллаж байна. Эрдэнэс ТТ, Энержи ресурс, орон нутгийн өмчийн Тавантолгой нөгөө талаас БНХАУ-ын төрийн өмчит Шэньхуа компани хамтран Гашуун сухайт төмөр зам ХХК-ийг байгуулсан. Энэ компани боомт дээр нарийн царигийн 20 орчим км төмөр замыг энэ жилдээ барина гэсэн зорилттой.

Монголд шатахууны бүтээгдэхүүний хоолойг Оросоос тавья гэсэн санал тавьсан Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзаж, хамтын ажиллагааны тухай ярилцсан. Миний ойлгосноор Монголд шатахууны бүтээгдэхүүний хоолойг Оросоос тавья гэсэн санал тавьсан. Одоо бол төмөр замаар орж ирж байгаа. Нэг сая тонн орчим бүтээгдэхүүн төмөр замаар орж ирнэ гэдэг наад зах нь тээврийн зардал том тусна. Нэгэнт хоолой барьчих юм бол бэлэн бүтээгдэхүүн хоолойгоор орж ирэн, тээврийн өртгийг бууруулах боломжтой саналыг манайд тавьсан гэж ойлгож байгаа.

Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал Я.Батсуурь:

Тавантолгойн нүүрсийг далайн боомт руу шууд тээвэрлэнэ Би нэг юманд итгэлтэй байгаа. Эрдэнэс ТТ -н нүүрс бусад компанийн нүүрстэй өрсөлдөх чадвартай.

 

 

Оюутолгой ХХК ТУЗ Г.Тэмүүлэн:

Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа. Манай зүгээс Оюутолгой төслийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн тайлбарыг удаа дараа хийж байгаа. Би ч гэсэн яг энэ үгийг давтаж хэлмээр байна

 

 

 

УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг

Рио Тинтод явуулсан захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ. Засгийн газар хянаад намайг явуул гэсэн юм. Одоо миний нэрийг ашиглаж Рио Тинтод явуулсан захианы агуулга засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

 

 

Эрдэнэс ТТ ХХК-ын гүйцэтгэх захирал Да.Ганболд: Банкуудын санхүүжилт хэрхэн шийдэгдсэнээс үл хамаарч Оюутолгой төсөл хэвийн үргэлжлэх болно. Банкуудын санхүүжилт үзүүлэх сонирхол хэвээр байгаа. Яриа хэлэлцээр хэвийн үргэлжилж  байна.

 

 

Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг л болж байна. Монголын уул уурхайн салбарын хөгжлийг сүүлийн 2 жилд албан тушаалтнууд бодлогын алдаа гаргаж гацаалаа. 2004-2012 оны үед Монголын түүхэнд анх удаа гадаадын хөрөнгө оруулалт уул уурхай санхүүгийн салбарт бизнес утгаараа орж ирсэн

 

 

ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр: МУ 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой.Уран олборлохдоо цацрагийн аюулгүйн норм стандарт, дүрэм журмаа сайн баримталж ажиллавал хүндрэл гарахгүй

 

 

АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн дарга Брайн Күүнц: Пибоди Энержи тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Монголд ирсний дараа надад Оюутолгойн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцах завшаан олдсон юм. Энэ бол маш том төсөл. Хүчин чадал, нөөц бололцоотой нь ч танилцсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1585
0 эможи
keyboard_arrow_up