Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн салбарын хүрээнд Хэн, Юу хэлэв?

2015 оны 9 сарын 01

Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна. /Хамрах хугацаа 2015.08.25-2015.09,01/

УУ-н сайд Р.Жигжид: Иргэдийг цочроож, зах зээлийг савлуулахгүй байхад анхаарч байна Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсч бас буурч эхэлсэн. Нэгдүгээр сар гэхэд нэлээд эрчтэй буурч нэг баррель нь 50 ам.доллар дотор орж ирж байсан бол явцын дунд 67 ам.доллар хүртэл нэмэгдсэн. Энэ үед манай нефть импортлогчид литр шатахуун тутамд 50-60 төгрөгийн алдагдалтай ажилласан ч энэхүү алдагдлыг үүрээд гарсан. Харин одоо дахин газрын тосны үнэ буураад байна. Үүний нөлөө ирэх сараас эхлэн манай зах зээлд мэдрэгдэж эхэлнэ. Дараагийн сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллараар буурах төлөвтэй байна. Дэл хийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт бууралт, ам.долларын ханшнаас үл хамаарч иргэдийг цочроохгүй, зах зээлийг савлуулахгүй байх асуу далд бид анхаарлаа хандуулан ажиллаж байна. Монголын үнэн 2015.08.27 163 /5098/

ГТГ-ын дарга Г.Өлзийбүрэн:Дизель түлшний үнэ буурах боломжтой Энэ сард нефтийн үнэ буурсан. Үүний нөлөө ирэх 9-р сараас эхлэн манай зах зээлд  мэдрэгдэж эхэлнэ. Дараагийн сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллараар буурах төлөв байна. Үндэсний шуудан 2015.08.27 162/2347/

Уул уурхайн зөвлөл инженер техникийн ухааны доктор Д.Галсандорж: Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унажээ Дэлхийн эдийн засаг саарч байгаа учраас ганц зэс ч биш нүүрс, төмрийн зах зээлийн үнэ унаад их хүнд байна. Эрдсийн гол хэрэглэгч Хятадын хэрэглээ саарч байгаа. Хөрөнгийн биржүүдэд өнгөрсөн даваа гаригт огцом уналт боллоо. Хятадын бирж дээр алдагдал гарсан. Ялангуяа томоохон биржид тооцогдох Шанхайн бирж дээр том алдагдал боллоо. Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Зэсийн үнийг Лондон, Нью-Иоркийн металлын бирж зарладаг. Европын үйлдвэрлэгч, худалдан авагчид Лондонгийн биржийн зарласан үнийг хэрэглэдэг бол Нью-Иоркийн металлын биржийн үнийг хойд, өмнөд Америкийнхан ашигладаг. Өдрийн сонин 2015.08.27 207  /5159/

ТТ-н цахилгаан станц төслийн захирал  Б.Түвшин: Барилгын ажил 2017 оноос эхэлнэ Оюутолгой төслийн хувьд эрчим хүчний найдвартай эх үүсвэр тун чухал. Тиймээс хэдийгээр хэрэглээ нь оргил ачааллын үедээ300 орчим мвт байхаар байгаа ч энэ төсөлд 3*150мвт чадлын тариф төлөхөөр байгаа Өнөөдөр 2015.08.31 199  /5593/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24776
0 эможи
keyboard_arrow_up