Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн салбарын хүрээнд Хэн, юу хэлэв?

2014 оны 5 сарын 20

Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган:Хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна

2013 онд гадаадын хөрөнгө оруулалт буурсан тал бий. Хөрөнгө оруулалт буурахад олон хүчин зүйлс нөлөөлсөн Энэ оны эхний улирлын статистик мэдээллийг харахад тодорхой эерэг үзүүлэлтүүд гарч байна. 2014 оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 540 сая ам.доллар болсон байна. Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувиар экспортын хэмжээ мөн оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн байна. / Өдрийн сонин 2014.05.20  123/

 


УУЯ Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид: Ашигт малтмалын хууль батлагдсанаар хайгуулын ажил сэргэнэ

Хайгуулын зөвшөөрлөөр хязгаарлаж байсан талбайн хэмжээ буурсан. Өмнө нь газар нутгийн 40 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо 7-8 хувьтай байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар тусгай зөвшөөрлийн хориг тавигдана. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, хооронд нь шилжүүлэх эрх нээлттэй болно гэсэн үг.Ингэснээр хайгуулын салбарын ажил идэвхжиж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ. / Зууны мэдээ 2014.05.20  116/


Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Н.Алагаа: Жижиг эрх ашигт том зорилго нь дарагдчихаад байна

Хамгийн түрүүнд лицензийн хоригийг цуцлах хэрэгтэй. Яагаад гэхээр хайгуулын ажил Монголд 3жилийн хугацаанд бүрэн зогслоо. Санхүүжилт бүр байхгүй болсон. Хамгийн гол нь стратегийн орд дээр санал нэгдэхгүй байна. Урт нэртэй хуультай холбоотой эхэлсэн төслүүд зогсчихоод урт нэртэй хуулиар шийдэж чадаагүй буруу зохицуулсан зүйлээ Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах гэж оролдоод байгаа нь эргээд энэ хуулийг зөв сайн болоход сөргөөр нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй. / Үндэсний шуудан 2014.05.20   096/


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн далд эдийн засаг руу оруулахаар болчихлоо
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд эхний гурван жил хай­гуулын лицензийг хэн нэгэнд хэсэгчлэн болон бү­хэлд нь зарахгүй. Гу­рав дахь жилийн төгс­гөлөөс 10 хувь, зур­гаа дахь жилдээ 20 хувийг бу­цаан өгөх тухай заалт ор­сон. Энэ нь мөн зөр­­чилтэй байгаа юм. Гурван жилийн хугацаанд хайгуулын лицензийг наймааны хэрэгсэл болгохыг зогсоох асуудал боловч авч байгаа арга хэмжээ нь буруу, Энэ нь магадгүй уул уурхайн салбарын далд эдийн засаг руу буцаад оруулах магадлалтай. /Зууны мэдээ 2014.05.15 112/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3204
0 эможи
keyboard_arrow_up